Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё ирэх нэгдүгээр сарын 14-ний өдөр Токио хотноо эхэлнэ. Харамсалтай нь Хацү башёд Харумафүжи аварга маань барилдахгүй барилдахгүй зодог тайлахаар болсон билээ. Тэгвэл түүнтэй хамт зодооны хэрэгт нэр холбогдсон Таканоива А.Баасандорж энэ башёд чансаа буурч барилдахаар болсон байна.
Таканоива А.Баасандорж оны эхний башёд барилдах ч дээд зиндаанаас жюүрёогийн 3 хүртэл доошилсон байна. Түүний хувьд өмнөх сарын башёд маэгаширагийн 8-аас барилдах байсан юм. Энэ жил 27 настай Таканоива А.Баасандорж 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн сүмод хөл тавьжээ. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёг 11 даваа, дөрвөн унаатайгаар өндөрлүүлж, маэгаширагийн 2 хүртэл дэвшиж байсан байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Amjilt amjilt hen yu ch gej hutsaj bsn buu too
Khayagaa hadarsan uudgui Er. Kharsanaa Avakhgui Khayagaa Hadrahgui Erin Saintai nukhurlunu gedeg bus uu
Ганэрдэнэтэй нийлж хор найруулсан новш доо
Archaagui nowsh
Хол битгий яваасай…
Ene hol yavahguie