Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад нэгэн үе ид хаваа гайхуулан барилдаж Монгол сүмоч Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлжээ. Түүний зодог тайлах гол шалтгаан нь хоёр сарын өмнө хорт хавдар туссан юм. Шёотэнро мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 25 тэмцээн барилдсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард сүмогийн дасгалжуулагч болох эрх авсан юм. Ингэхдээ дайчин барилдааны шагнал нэг, кинбоши нэг удаа хүртэж байв. Тэрээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд 2001 онд анх хөл тавьж байв.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )