Мэргэжлийн сумогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадоржийн оролцсон Японы “АВЕМА” интернет телевизийн шинэ жилийн нэвтрүүлэг он солигдох мөчид дэлхий даяар цацагдлаа.
“Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэртэй тус нэвтрүүлэгт их аварга маань найман хүнтэй өрсөлдсөн бөгөөд тэдний гурав нь бусад спортын мэргэжлийн тамирчин байсан юм. Тодруулбал АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байв.
Бусад таван оролцогчийг энгийн гэж басахаагүй юм. Тэдний дунд жиү жицүгээр хичээллэдэг 2м өндөртэй Бразыл залуу, Америк хөл бөмбөгөөр тоглодог японы хоёр тамирчин байв. Үлдсэн хоёрын нэг нь нохой зодооноор зодолддог байсан нас тогтсон эр, нөгөөх нь Францын легионер байсан залуу байсан.
Зодог тайлснаасаа хойш анх удаа буюу долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга маань дээрх хүчтэй өрсөлдөгчитэй тэмцээнд нэг ч уналгүй ялалт байгуулж монголчуудаа дахин баярлууллаа.
Тус тэмцээн “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачиай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сүмотой ижил дүрмээр явагдсан.
Ингээд Монголчуудын дунд хүлээлт үүсгээд байсан Асашёорюү, Боб Сапп нарын тулааныг хүргэе. Онцлохын учир нь Боб Сапп өмнө нь Д.Дагвадорж аваргын төрсөн ах Д.Сумъяабазартай тулалдан ялж байсан юм.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
ene bol shoy
ih avargadaa bayar hurej hamgiin sain buhniig husen eruue aav eejid ni shine onii mend devshuulj eruul enhiig husie
Котомицүки асашоорю хоёрын барилдаан л боломжийн барилдаан байлаа. Бусдаар нь бол бие халаагаад л өнгөрч байна.