Д.Отгондалай шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Монголын топ спортуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ар араасаа зохиогдож байна. Үүнээс   2018 оны шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгож авах юм. Боксын  тухайд  оны өмнөхөн шилдэг боксчдын тэмцээн зохиож, тэндээс шигшээ багаа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Энэ жилийн шигшээ багт “Рио-2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Инчён-2014” Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай багтсангүй. Тэрбээр залуу тамирчдаа дэмжих зорилгоор шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татаж, орон тооны бус шигшээд орох хүсэлтээ гаргасан байна.  Тэрээр  Үндэсний шигшээ багт 2007 онд анх орж байжээ. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-19-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох юм.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бокс(103.212.119.72) 2018 оны 01 сарын 05

Худлаа аз. Айж байгаа юм

0  |  0
99999(202.179.26.4) 2018 оны 01 сарын 04

Teneg shiidver...alald chadahgui bol zodog tail..........ene bol tulaanii sport..........

0  |  0
хайдав(59.153.113.131) 2018 оны 01 сарын 04

залуу үедээ боломж олгоно гэдэг бол маш их ухаан сайн бна амьдралд нь аз жаргал хүсье

0  |  0
Top