Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна

2018 оны 01 сарын 05

Монголын Волейболын Залуучуудын Холбоо 2018 оны эхний тэмцээнийг “С” зэрэглэлийн УАШТ-ээр эхлэх гэж байна. Тус тэмцээн 2018 оны 1-р сарын 11-14ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд МВЗХолбооны МJ Спорт ордонд болох юм байна. Тэмцээний Техникийн зөвөлгөөн энэ сарын 8-ны 14.00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоот өрөөнд явагдах бөгөөд тэмцээний шилдэг найман баг “Хөгжлийн лиг 2018” –д оролцох эрхээ авах аж.

Тиймээс бид олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа “C” зэрэглэлийн УАШТ-ий талаар МВЗХ-ны үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяраас тодрууллаа.

-Энэ удаагийн “C” зэрэглэлийн УАШТ-ий онцлог юу вэ?

-Манай холбоо шат дараалалтай тэмцээн уралдаан зохион байгуулах зорилтууд тавьсан. Тамирчдыг A B C D зэрэглэлд ангилан мэргэлжлийн тамирчин, мэргэжлийн тамирчинд бэлтгэгдэж буй тамирчин, сонирхогч гэсэн ангилалд гарган дортор нь тэмцээн уралдаан зохионыг 5 дах жилдээ золгож байна. Бид энэ удаагийнхаа “С” зэрэглэлийн тэмцээнээс шалгарсан шилдэг найман багийн дунд “Хөгжлийн лиг 2018” тэмцээнийг тойргийн сестемтэйгээр урт хугацаанд зохион байгуулна. Энэ нь сонирхогчдын хувьд маш том ур чадвар ахих боломж нээгдэж байна гэсэн үг юм. Мөн манай холбоо энэ онд спорт ордонтой болсон. Ингэснээр манай тэмцээнд оролцох багууд манай зааланд хөнгөлөлттэй үнээр бэлтгэл сургуулилтаа хийх, орон нутгаас ирсэн баг тамирчид байрлах боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

 Мөн Монголын Волейболын тамирчдыг багийн ажиллагаанд сургах, Багш дасгалжуулагчийн уялдаа холбоог сайжруулах, Дасгалжуулагчийн ёс зүйн харилцааг сайжруулах, дасгалжуулагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дасгалжуулагчийн нэр алдрыг алдаршуулах, багийн зохион байгуулалт болон багийн системтэй үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм. Олон хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулна гэж төлөвлөж байна. Багш дасгалжуулагчид идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна. Энэхүү сайхан спортоо хамтдаа хөгжүүлцгээе гэж уриалмаар байна.

-“Хөгжлийн лиг 2018” тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“С” зэрэглэлийн тэмцээнээс шалгарсан шилдэг найман баг Хөгжлийн лигт орох эрхээ авч лигийн системээр өрсөлдөх юм. Лигийн тэмцээн гэдэг бол урт хугацаанд үргэлжилэх багийг хүчирхэг болгодог дээд зэрэглэлийн зохион байгуулалттай тэмцээн гэж хэлж болно. Тиймээс бид эхлээд 8 багаа шалгаруулаад хамгийн тохьримжтой цагт тэмцээнээ зохион байгуулна. Амралтын өдрүүд буюу ажлын бус цагаар тойргийн тоглолтуудаа хийгээд яваад байна гэсэн үг.  

-Ямар хүмүүс оролцох боломжтой вэ?

“С” зэрэглэлийн тамирчдын хувьд бол өмнө нь тоглож байсан, одоо улсын чанартай тэмцээн оролцохгүй байгаа, өсөх ирээдүйтэй тамирчид болон өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой дунд зэрэглэлийн тамирчид оролцох боломжтой. Жишээ нь МВХолбооноос зохион байгуулж буй тэмцээн Клубуудын нэрэмжит тэмцээнд 2-р багаас тоглогж байгаа тамирчдын ур чадвар “С” зэрэглэлийн хэмжээнд бодит байдал дээр харагдаж байна. Энэ нь өөрөө үзэгчдийг уйдаах спорт сонирхогчдын үзүүштэй байдлыг алдагдуулах хандлага гардаг нь үнэн. Зэрэглэл зэрэглэлдээ ордог тэмцээн уралдаантай болчихвол ур чадвар ахьж байгаа тамирчид л өөрийн тохирсон тэмцээндээ орох нь зөв бодлого бөгөөд спортын хөгжилд түлхэц болох гарц юм. Нөгөө талаасаа өндөр зэрэглэлийн тамирчид доод зэрэглэлийн тэмцээндээ оролцох эрхийг хасаж өгснөөр тамирчдын үнэ цэнэ болоод залуу сонирхогч волейболчдын өрсөлдөөн ширүүсэх юм.

-Техникийн зөвлөгөөний хурал хэзээ вэ?

-Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2018 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл MVYA1INFO@GMAIL.COM хаягаар хүлээн авах бөгөөд техникийн зөвөлгөөний хурал 2017 оны 01-р сарын 8-ны 14.00 цагт МЗХолбооны 209 тоотод болно.

-Танайхаас зохион байгуулдаг тэмцээнүүд бусад тэмцээнүүдээс юугаараа давуу талтай юм бол. Тамирчдад ямар боломж олгодог вэ?

-МВЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “D”, “C” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож эхэлснээсээ хойш маш олон хүнийг хамарч чадсан тэр дундаа хөдөө орон нутгаас Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ гэх мэт маш олон аймгийн баг тамирчид зорин ирж оролцдогоороо онцлогтой юм байна. Хөдөө орон нутагт сайн тамирчид маш их байна. Манайхаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдааны гол зорилго нь сонирхогчоос мэргэжлийн тамирчид хүртэл бүх хүмүүст зориулсан тэмцээнүүдийг зохион байгуулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

-A, B, C, D зэрэглэлийн тэмцээнүүдийг зохион байгуулж эхэлснээс хойш тамирчдын ур чадварт ямар өөрчлөлт гарч байна?

-Оролцох багийн тоо нэмэгдсэн, Үүнийгээ дагаад өрсөлдөөн ч нэмэгдсэн, Нэг баг дараалан 3 удаа түрүүлэх нөхцөлийг тэмцээнд оролцож байгаа тамирчид багуудад олгохгүй байгаа нь өрсөлдөөн ширүүсч байгаагийн шинж. Нэмж хэлэхэд “А” зэрэглэлд тоглож байгаа тамирчдын зарим нь тэр хэмжээндээ хүрэх болоогүй тамирчид байдаг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэмцээн уралдаан цөөн болж байгаа болохоор замбараагүй орж ирж байгаа юм. Бид энэ байдлыг арилгах ёстой. Ингэснээр тэмцээн чанартай бол үзэгчдээ хүндэл буй хэрэг юм.

-Та Монголын волейболын спортын ирээдүйг ямар байгаасай гэж хүсч байна вэ?

-Монголын Волейболын тамирчид юунд хүрэх нь ойлгомжтой байгаасай гэж хүсч байна. Бүх шатанд хөгжөөсэй гэж хүсдэг. Доороос төрөн гарч ирэх тамирчдыг маш чанартай болгомоор байна. Багш дасгалжуулагчдыг зэрэглэл бүрт нь ур чадварыг нь сайжруулах, дотоодын өрсөлдөх чадвар сайжраасай гэж л хүсч байна.

-Тийм болоход хэдий хэр хугацаа шаардах вэ?

-Яг волейболын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс ажиллаж чадвал хурдан хөгжих боломжтой..

 Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top