Э.Дөлгөөн 2017 оны Дэлхийн шилдэг 10 тамирчны нэгээр тодорсон талаар эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал,
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 3х3 төрлийн шилдэг 10 тамирчныг зарлалаа. Дэлхийн шилдэг 10 тамирчныг өнгөрөгч 2017 онд үзүүлсэн багийн амжилт болон хувийн амжилтаар нь шалгаруулжээ. Дэлхийн чансааны 53-т бичигдэж буй Э.Дөлгөөн 2017 онд багаараа ФИБА 3х3 Азийн аваргын алтан медаль хүртэж, ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ цэнэтэй тоглогч болсон хувийн амжилт үзүүлсэн ажээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )