Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд явагдаж байна. Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын шилдгүүдээ тодруулах юм. Харин хоёр дахь өдөр No Gi болон контак жюү жицүгийн анхдугаар тэмцээн тус тус болох аж. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн УАШТ болж байгаагаараа онцлог гэв. Хот хөдөөгийн нийт 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )