Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна.
Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, төр захиргааны байгууллагын эрэгтэй 90, эмэгтэй 31 шатарчин оролцож байгаа бөгөөд 2018 оны улсын аваргууд маргааш (2018.01.07) тодрох юм.
Өнөөдөр (2018.01.06) 14.00 цагийн байдлаар нэг өрөг тавьсан байна.
Энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад настай оролцогч нь 83 настай Ц.Цэрэнчимэд, хамгийн залуу оролцогч 18 настай Б.Анхбаяр нар юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )