Монголын жүдогийн тамирчдын энэ оны анхны олон улсын тэмцээн болох Парисын “Их дуулга”-д хүчээ сорих тамирчдын нэр тодорсон байна. Энэ удаагийн тэмцээнд 40 улсын жүдочид Францад цуглахаар мэдүүлгээ ирүүлсэн аж.
Жүдо бөхийн спортоор дэлхийд чансаагаараа тэргүүлэгч орнуудын нэгд зүй ёсоор ордог Монголын шигшээ багийг төлөөлж эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Б.Амартүвшин, 66 кг-ын жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-ын жинд Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-ын жинд Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал нар өрсөлдөх юм.
Тэмцээний -100 кг-ын жинд Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Б.Хорлоо, 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Ч.Аззаяа, 57 кг-ын жинд Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-ын жинд Ц.Наранжаргал, +78 кг-ын жинд Э.Гандиймаа нар хүч, ур чадвараа сорино гэв.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Tumurhuleg yagaa we
Goe bag burdejee
Goe bag burdejee