Монголын бадминтоны холбооноос сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний /УАШТ/ товыг зарлалаа. 2018 оны сонирхогчдын УАШТ-ийг ирэх хоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулах ажээ. Энэ удаагийн тэмцээнийг ””СОКОЛ”” ХХК-ийн нэрэмжит болгосон байна.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, холимог хосын төрлүүдэд 20-29, 30-39 болон 49-өөс дээш насны ангилалд аваргуудаа тодруулах юм байна. Бүртгэлийг нэгдүгээр сарын 26-ны дотор Mongolian Badminton фэйсбүүк хуудсаар явуулах ажээ.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )