Улсын цолтой шилдэг 16 бөхийн халз барилдаан энэ сарын 20-нд "Аса" циркт болно. Уг барилдаанд хүчээ сорих бөхчүүдийн нэрс тодорсныг танилцуулж байна.
Барилдаанд:
Улсын арслан Д.Оюунболд,
Улсын арслан Р.Пүрэвдагва,
Улсын заан Б.Батмөнх,
Улсын заан Б.Пүрэвсайхан,
Улсын заан Н.Жаргалбаяр,
Улсын харцага Т.Баасанхүү,
Улсын харцага Б.Одгэрэл,
Улсын харцага Х.Гантулга,
Улсын харцага О.Хангай,
Улсын харцага Б.Бат-Өлзий,
Улсын начин Э.Энхбат,
Улсын начин Ж.Чулуунбат,
Улсын начин Э.Даш,
Улсын начин Ч.Хөхчирэнгэр,
Улсын начин М.Бадарч,
Улсын начин Б.Амарзаяа нар зодоглохоор болжээ.
Халз барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ нэг сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь гурван сая төгрөгийн шагнал хүртэнэ.
Мөн барилдааны үеэр их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдож хаоз барилдах аж. Чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар юм. Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүртээ сая төгрөг авах юм байна.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )