БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод өнгөрөгч ням гаригт өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээн зохтиогдсон юм. Тэмцээнд манай тамирчин Ш.Даваадорж амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 50 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд болон олон улсын холимог багийн /4х50 м/ уралдаанд амжилттай оролцож, амжилтаа ахиулсан байна.
Энэ жилийн тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Австри, Эстони, Чех, Монгол зэрэг 10 орны 400 орчим тамирчид өвлийн усанд сэлэлтийн төрлүүдэд өрсөлджээ. Олон улсын холимог багийн тэмцээнд 60 баг хурд, хүч, ур чадвараа сорьсон байна.
Өвлийн усанд сэлэлтийн төрлөө эх орныхоо нэрийг гаргаж байгаа Ш.Даваадорж “Дорнын чоно” клубын тамирчин юм. Энэ жил 49 настай тэрбээр өнгөрсөн жил болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Ш.Даваадорж олон улсын нээлттэй тэмцээн болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 24 алт, 11 мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа аж. Мөн дэлхийн цомын хоёр удаагийн аварга юм.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )