Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж байгаа “Футзалын нэгдүгээр лиг”-ийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр, холбооны футзалын ордонд болсон.
“Футзалын нэгдүгээр лиг”-ийн хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэж буй “Хаан хүнс”, “Улаанбаатар сити”, “Жипро”, Дархан-Уул аймгийн баг Бямба гарагт хожлоо авч, тэргүүлэгчдийн өрсөлдөөн сонирхолтой хэвээр үлдсэн. Улаанбаатар хотод нэг ирэхдээ хоёр тоглолт хийдэг Дархан-Уул аймгийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо “Монголын тэмүүлэл клубтэй хийсэн юм.
Дархан-Уул аймгийн баг 6:5-аар хожсоноор “Футзалын нэгдүгээр лиг”-ийн эхний дөрвөн баг адил есөн оноотой боллоо. “Футзалын нэгдүгээр лиг”-ийн дараагийн тоглолтууд энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт болно.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )