С.Батцэцэг 6 дахь удаагаа улсын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт өчигдөр эхэлсэн “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 65 кг-д жин өгсөн барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр ялсаар 6 дахь удаагаа Монгол Улсын аварга боллоо. Өдгөө 28 настай бөгөөд УАШТ-д 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд тус тус түрүүлээд байгаа юм.   

Тэмцээнийг Олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүн явуулж байгаа аж. Амжилт үзүүлсэн тамирчид Улаанбаатар хотод долоодугаар сарын 21-нд болох сорилгод орох эрхтэй болох юм. Түүнээс  Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулна гэв. Мөн цаашлаад 2020 оны Токиогийн олимпод оролцох Үндэсний шигшээ багт харьяалагдах гол шалгуур болно гэдгийг Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэж байна. 

 Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголын шилдэг бөхчүүдийг аймагтаа хүлээн аваад байгаа нь энэ юм. Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчид оролцохоор бүртгүүлсэн  байна. Эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явах бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд аваргууд тодрох аж.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гампилмаа(66.181.188.163) 2018 оны 01 сарын 14

Эдгээр бол УИХ-ын гишүүд биш, УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛНГЧ нар юм. Хоосон чалчаж, хамгийг сорогчид шүү дээ. Эдний тоог цөөлөх хэрэгтэй байна. Хуралд оролцогчид нь 25 дотор л байдаг шүү дээ.

0  |  0
Top