Г.Мандахнаран дөрвөн өөр жинд долоо дахь түрүүгээ хүртэв

2018 оны 01 сарын 15

 

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан боллоо. ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-ын жинд УАШТ-д долоо дахь түрүүгээ хүртэж, дэлхийн энтэй хүчтэн ямар байдгыг харууллаа.

Мандахаа гавьяат дөрвөн өөр (60, 66, 70, 74 кг) жинд аваргалж, ховорхон амжилтыг үзүүллээ. Хоёр дахь өдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаа түрүүлэв.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг (25 бөх):

1. Ц.Цогбадрах (Алдар)

2. Б.Төгс (Төгс)

3. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг (20):

1. Г.Мандахнаран (Алдар)

2. З.Сумъяабазар (Хангарьд)

3. Б.Батсүх (Хасу-Мегастарс), Г.Идэрхүү (Аваргууд)

97 кг (15):

1. Б.Зоригтбаатар (Мэргэд хангай)

2. П.Өсөхбаатар (Хилчин)

3. Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)

Эмэгтэйчүүдийн 50 кг (14):

1. Э.Нарангэрэл (Хангарьд)

2. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

3. Н.Анударь (Аврагч), С.Энхтунгалаг (Төгс)

57 кг (11):

1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс)

2. Б.Энхтүвшин (Аврагч)

3. П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг (7):

1. Ш.Түмэнцэцэг (Хилчин)

2. М.Хишигмаа (Хүч)

3. Э.Даваанасан (Алдар), Х.Батцэцэг (Цастын барс)

72 кг (10):

1. О.Насанбурмаа (Женко)

2. З.Болортунгалаг (Хангай хайрхан)

3. Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Top