Зөрчил гаргасан багуудыг торгож, дасгалжуулагч нарын эрхийг хасчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Хэл амаар доромжилсон дасгалжуулагчийг шийтгэжээ

Монголын  Хөлбөмбөгийн холбоо олон хуваарьт тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээний үеэр зөрчил гаргасан тамирчид, дасгалжуулагч, багуудад  тус холбооны Сахилгын хорооноос ямар шийтгэл оноосныг хүргэж байна.  Охидын 14 хүртэлх насны ангиллын футзалын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр “Гоёо-Эф-Си” багийн дасгалжуулагч  Н.Болор албаны хүнийг хэл амаар доромжилжээ. Мөн талбайд гарч шүүгчид ажлыг нь заасан. Хөлбөмбөгийн холбооны нэр хүндийг гутаасан  гэсэн гомдол Сахилгын хороонд ирсэн байна. Сахилгын хороо  тэмцээнийг зохион байгуулагч Н.Учралсайхан, гуравдугаар шүүгч Э.Төмөр-Очир нарын тайлангаар Н.Болорын зөрчил ногдсон гэж үзжээ. Дасгалжуулагч Н.Болорыг Хөлбөмбөгийн холбооноосзохион байгуулах тэмцээнүүдэд дасгалжуулагчаар орох  эрхийг 01 дүгээр сарын 9-нөөс  дөрөвдүгээр сарын 9 хүртэл хасчээ.


Булган аймгийн баг хүүхдийн нас дарж оруулаад хасагдав

Идэрчүүдийн 16 хүртэлх насны ангиллын футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Булган аймгийн баг хүүхдийн нас дарж, өөр хүний нэр дээр оруулсан нь илэрч, 300 мянган төгрөгөөр  торгуулжээ. Мөн орон нутгийн футзалын тэмцээнд оролцсон тус багийн тоглолтын дүнг хүчингүй болгож,  МХБХ-ноос зохион байгуулах дараагийн тэмцээнд орох эрхийг нь хасчээ.Ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнийг дасгалжуулах эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хассан  байна.

Дараагийн тэмцээнд оролцох эрхгүй болов

Өсвөрийнфутзалын 12 хүртэлс насны ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон “magiis fool” багийг сахилгын дүрэм зөрчсөн гэж үзжээ. Багийг 300 мянган төгрөгөөр торгож, тоглолтуудын дүнг хүчингүй болгосон байна. Мөн дараагийн ангиллын тэмцээнүүд орох эрхийг цуцалсан аж. Багийн ахлахч дасгалжуулагч Д.Эрдэнэцэцгийг санаатайгаар хүүхдийн нас дарсан, өөр хүүхдийн нэр дээр тоглуулсан гэж үзэн дасгалжуулах эрхийг 2018 оны нэгдүгээр сарын 9-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 09 хүртэл хассан байна.

“Түмэн-Од” багийнхан хуваарьж тоглолт хаяж явжээ

Охидын футзалын 12 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан Дорноговь аймгийн охидын “Түмэн-Од” клубийн багийнхан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуваарьт тоглолтдоо оролцохгүй хаяж явсан байна. Тус багийг тэмцээнээс хасч, тоглолтуудын дүнг хүчингүй болгожээ. Мөн 300 мянган төгрөгийн торгууль ногдуулж, дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь цуцалсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
заяа(103.9.90.98) 2018 оны 01 сарын 17

Ишшш, чааваас даа, хэнд зориулсан нийтлэл вэ? Утга бичиг үсгийн чадвар ч гэж алга. Сэтгүүлч нар яагаад ингэж шударга бус ханддаг юм болоо. Үүнийг хэн унших вэ дээ гэж бичдэг юм байх даа

0  |  0
Eto(112.72.11.104) 2018 оны 01 сарын 16

Hol bombogiin holboo ene ohid bolon hodoogiin baguudad anhaaral handuulj horongo oruulalt hiideg umuu

0  |  0
zochin(202.9.40.196) 2018 оны 01 сарын 16

malnuudiig duraara aashilj boldoggui, huuli durmend zahiragdaj amidardag, bas toglodog gedgiig oilgotol n sain shiitgej bh heregtei, ternees l huvi hunii tuluvshul, bagiin sportiin amjilt shaltgaalna

0  |  0
Top