ДЭЛХИЙН ДЭЭВРИЙГ ЭЗЭГНЭСЭН МОНГОЛ УУЛЧИН

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Дэлхийн дээвэр Эверестэд хоёр ч удаа тугаа мандуулж, Хөвсгөл далайг дугуйгаар гаталж, Хойд Америкийн МакКинли оргилд мөрөө гаргасан гээд олон амжилтын анхдагчаар нэрлэгддэг МУГТ, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр Өмнөд Америкийн ноён Оргил Акангагуад гарлаа. Тэрээр тамирчин хүнд тулгарах хатуу сорилтын нэг болох удаан хугацааны бэртлийн дараа ийнхүү Дэлхийн дээвэр Эверест, хойд туйлын 90 градуст хүрсэн анхны Монгол хүн хэмээгдэх дахин эвдэхэд туйлын хэцүү амжилтын эзэн болж байна. Андын нурууны Акангагуад оргил нь далайн түвшнээс дээш 6962м өндөрт оршдог бөгөөд уулын спортын тамирчдын эр зориг тэсвэр хатуужлыг сорьдог томоохон шалгууруудын нэгт зүй ёсоор ордог юм. МУГТ Г.Өсөхбаяр энэ тухайгаа “Уг авиралт нь дараагийн том уул, том зорилгын өмнөх сайхан бэлтгэл болж өглөө. Хүнд гэмтлийн дараах энэ авиралтыг итгэж дэмжсэн “Эрхэт Монгол” группийн захирал Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, Тамгын газрын дарга н.Баянмөнх болон байнгын дэмжиж байдаг “Таван Толгой” ХХК-ийн Р.Сэддорж, Олимп фитнесийн хамт олонд баярлалаа” хэмээсэн байна.

 

2017-02 сар "Зиндаа" сэтгүүл №03 /504/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top