Чөлөөт бөхийн тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт хүч үзэхээр явжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

 

ДАШТ-ий хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-д оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон байна. Тэрбээр гурав дахь удаагаа тус лигт хүч үзэх гэж байгаа нь энэ юм.

Түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери), олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багаас хүч үзэхээр болжээ. Тэмцээнд Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор 2-3 барилдаан хийгээд байна. Э.Бэхбаярын хүчин барилдах Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top