Какүрюү А.Ананд түрүүлэх найдвар тээж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд сүүлийн хоёр өдөр дараалан унасан Хакүхо М.Даваажаргал хөлийн хурууны гэмтлээс шалтгаалан башёг орхилоо.

2017 оны 12 дугаар сард Японы сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөл хуралдаж Хакүхо М.Даваажаргалыг барилдааны техникээ сайжруулах, золгохдоо гараа урдаа авч, өрсөлдөгч бөхөө алгадахгүй байх талаар сануулга өгсөн юм.

Японы хэвлэл мэдээллийнхэн “Сүмо бөхийн холбоо”-ны дээрх шийдвэр их аварга Хакүхо М.Даваажаргалын барилдаанд нөлөөлсөн гэж үзэж байна.   Энэ сарын башёг ёкозуна Какүрюү А.Ананд ганцаараа тэргүүлсээр. Япон аварга Кисэносато  амжилт муутай барилдаж зодогтайлж магадгүй хэмжээнд яригдаж байгаа ажээ. Мэргэжлийн сүмод Какүрюү Ананд түрүүлэх хэмжээнд барилдах үүрэг хариуцлага, итгэл, найдвар тээн барилдаанаа үргэлжлүүлэх болж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мсумо(103.212.119.108) 2018 оны 01 сарын 18

Монгол залуусийн гараас японы сумо гарах болоогүйээ ! Одоо чиний ээлж Анандаа амжилт хүсье !

0  |  0
Top