Хөлбөмбөгийн холбооны Их хурал ирэх гуравдугаар сард болно

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлдөх Зөвлөлийн 2018 оны анхны хурал болжээ. Зөвлөлдөх зөвлөлийн хурал дээр З.Баттулга Монголын талбайн үндэсний шигшээ болон 23, 19 насны шигшээгийн, дасгалжуулагч Д.Нанжид  16 хүртэл насны шигшээ, дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны шигшээ, дасгалжуулагч Ики Ёожи  охидын шигшээ багийн 2017 оны тайланг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ шигшээ багуудын цаашдын зорилго, энэ жилийн ажлын төлөвлөгөөг танилцуулан, санал солилцлоо.

Мөн 2018 оныг “Грассрүүтс”-ийг дэмжих жил болгосонтой холбоотойгоор өнгөрсөн онд “Грассрүүтс” хөтөлбөрийн хийгдсэн ажлуудын тайланг “Их Талын Дуулиан” ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар танилцуулав. Мөн 2018 оныг “Грассрүүтс”-ийг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэ жилд болон 2020 хүртэл хийх ажлуудын төлөвлөгөө гаргах, батлах зэргийг хэлэлцжээ.

  Монголын Хөлбөмбөгийн Холбооны VII Их Хуралыг 2018 оны 03 сарын 23-ны өдөр болохоор тогтжээ. 
А.Эрдэнэ
www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top