Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн футзалын төрлөөр өнөөдөр Дорнод аймагт эхэлнэ.
Тэмцээний сугалаа сугалах арга хэмжээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болж “Футзалын үндэсний цом”-д оролцох 15 аймгийн шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдлаа.
Өнгөрсөн жилийн “Футзалын үндэсний цом”-ий цомын эхний дөрвөн баг болох Дархан, Дорноговь, Дорнод, Төв аймгийн багууд дөрвөн хэсгийг толгойлон, шөвгийн наймд үлдсэн Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Баянхонгор аймгууд хоёрдугаар сагснаас сугалаа татсан байна. “А” хэсэг:Дорноговь,Говь-Алтай, Ховд, Говьсүмбэр, “В” хэсэг: Төв, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл. “С” хэсэг: Дархан-Уул, Баянхонгор, Сүхбаатар “D” хэсэг: Дорнод, Орхон, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн баг багтлаа. “Футзалын үндэсний цом”-ын бүх тоглолтыг mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )