Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Сургалт, зөвлөгөөн өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр эхэлж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон даргын зөвлөлийн гишүүд оролцож баг тамирчдад амжилт хүслээ.
Гар бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодрох бол сургалт, зөвлөгөөн маргааш танхимын сургалтаар үргэлжилнэ.
БАГ ТАМИРЧДАД СПОРТЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сэтгэгдэл ( 0 )