“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох монгол тамирчдын эрх баталгаажлаа Өвлийн XXIII Олимпийн наадмын эрх олгох журмыг үндэслэн Олон улсын цанын холбооноос Олимпийн наадамд оролцох тамирчдын квотыг зарласан билээ. Монгол Улсаас Гүйлтийн цанын төрөлд ОУХМ Б.Ачбадрах 15 км, ОУХМ Ч.Отгонцэцэг 10 км-ийн зайд хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тамирчиддаа амжилт хүёье.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )