Ерөнхийлөгч футзалын аварга шалгаруулах тэмцээний оролцогчдод амжилт хүслээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26
Монголы Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнд Дорнод аймагт үргэлжилж байнаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэрээ тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, дасгалжуулагч нартай уулзлаа. Анх 2008 оноос аймгуудын цом нэртэй байсан тэмцээн 2013 онд “Үндэсний цом” хэмээн нэрээ өөрчилж Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох болсон түүхтэй. Ерөнхийлөгч  “Футзалын үндэсний цом”-ын баг тамирчдад амжилт хүсч, дурсгалын зураг татуулжээ. Мөн 21 аймгийн аварга шалгаруулах талбайн болон футзалын “Үндэсний цом” тэмцээнээс  тив дэлхийн хэмжээний шилдэг хөлбөмбөгчид төрөн гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top