Хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө "Эрүүл монгол хүүхэд" уриалгыг "Амжилтын төлөө хамтдаа" төрийн бус байгууллагаас гаргасан бөгөөд энэ арга хэмжээнд спортын шилдгүүд нэгджээ. Тэд гар утасны дугаараа дуудлага худалдаагаар зарж, олсон орлогоо багачуудын сайн сайхны төлөө хандивлах аж. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 99000099, Э.Бадар-Ууган 99002222, Н.Түвшинбаяр 99001111, Б.Наранбаатар 99003333 дугаараа дуудлага худалдаагаар зарах юм байна. Уг дуудлага худалдаанд урлаг соёлынхныг төлөөлж "Номин талст" хамтлагийн ахлагч Д.Батсүх, "Чоно" хамтлагийн ахлагч Дэрмээ, "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнай нар оролцож ая дуугаа өргөх ажээ.
М.Гэрэлгуа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )