М.Батнайдварын ”Хайр хаачив...”

2018 оны 02 сарын 01

Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар яруу найрагч М.Батнайдварын "Хайр хаачив..." шүлгийг сонордуулъя.


 

 


Хайр хаачив...

 

Халаасаа тэмтэрлээ

Халтар цаасны булан

           цухуйж байна

Хайр олдсонгүй

Хажуу айлын үүдийг балбалаа

Халтар хүү уйлж байна

хайр олдсонгүй

Харш ордонд зочиллоо

Халтар сэтгэлтэй баячуул

              хэрэлдэж байна

 Хайр олдсонгүй

Хамгийн дотны найзруугаа

              утас цохилоо

Халтарын барлаг хийж байна

       Хайр олдсонгүй

 

Хайр хаачив аа......

 

Гав дөнгө болсон

        шоронгоор хэслээ

Хог шиг залуу нас

          үхэж байна

          Хайр олдсонгүй

Гаригаас тасарсан эрхэм

       түшээдийхээр хоноглолоо

 Хог шиг их эд агуурс байна

           Хайр олдсонгүй

Гадаадад суудаг андаас

              зурвас ирлээ

Хог шиг олон харь хэл

         дунд нь цохиж явна

       Хайр олдсонгүй ээ.

 

Хайр хаачив аа............

Эрэл суралыг үргэлжлүүлэн

    Залуустай уулзав өмхий

        ханхалсан дон л байна

   Хайр олдсонгүй

Эрвээхэй шиг дэрвэх

           охидтой ярилцвал

Өмхий үнэртсэн шунал л байна

          Хайр олдсонгүй

Эх нутагаа тойрон аялав

 Өмөрч цөмөрсөн нүхэнд

Хүн тарвага л байна

    Хайр олдсонгүй

Эрх мэдэлийн хязгааргүй

Баячууд дээдсүүдийнхээр

                   очив

Өнгө мөнгөний тэргүүн

       дээдүүд л байна

Хайр олдсонгүй ээ

 

Хайр хаачив аа аа хаачив.....

 

Аргаа бараад зурагтаа асаалаа

    Аллага таллага л байна

          Хайр алга

       Алд бие ээ шиншиллээ

Аз хүссэн гуйранч мөрөөдөл л байна

            Хайр алга

Атгахан зүрхэнд минь

          бий болов уу гэж

Эцсийн найдлага тавьхад

                    харин

Аль эрт хоолоор зарчихсан

                      гээд

   Гудийж байх юм зүрх минь

             Хайр алга аа

 

Хайр Хайр Хайр хаачив аа аа...

 

Хугараагүй ноён нуруу

   Эцэг өвгөдийн

         сургаалиас

   Хайрыг хэн хасчихав

Худалдагдаагүй ариун дагшин

   Эмэг эхийн сэтгэлээс

         Хайрыг нь

       Хэн гээчихэв

Хурмаст тэнгэрийн дор орших

   Агуу гүрний түүхээс

         Хайрыг нь

     Хэн арилгачихваа

Хувь заяаны солонгон зурагаас

      Хайрын өнгийг 

   Хэн баллуурдчихвааа.....

 

Хайр хаачиваа хаачив.....

Хайр олдсонгүй ээ....


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top