2017 оны 10 дугаар сарын 4-16-ны хооронд Улаанбаатар хотноо Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтын дүн саяхан гарч тэнцсэн дасгалжуулаг нар сертификтаа гардаж авлаа. Тус сургалтад хамрагдсан 25 дасгалжуулагчаас 24 дасгалжуулагч тэнцсэн нь Монгол Улсад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” ангиллын дасгалжуулагч бэлдэж эхэлсэн сүүлийн есөн жилийн хугацаан дахь нэг удаагийн сургалтаар хамгийн олон хүн тэнцсэн тохиолдол юм.
“AFC C” ангиллын дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн хүмүүсийн нэрс:
Э.Чинбат (Сэлэнгэпресс), А.Бахыт (Баян-Өлгий), А.Улсболд (Хоромхон), В.Мөнхжаргал (Дэрэн), С.Буд (Хад), Г.Мөнхсайхан (Атлетик 220), Л.Энхболд (Хөвсгөл), Г.Өнөбаяр (Гоёо Эф Си), Н.Болор (Вестерн), Т.Ганзориг (Арвис), Л.Даваажав (Баруун-Од), О.Чулуун-Эрдэнэ (УБ Мазаалайнууд), Ө.Одбаяр (Хэнтий), Э.Пүрэвдорж (Хаан хүнс), Г.Дэлгэрдалай (Эрчим), С.Алтансүх (Төв аймаг), П.Болд (Шинэ Яармаг), Г.Самданшийрэв (ФС Сүмида), Н.Ганхуяг (Шонхорууд), Э.Эрхэмбаатар (Говьсүмбэр), К.Баттулга (Архангай), А.Сүхжаргал (ДМЮ), Ч.Тэмүүжин (Вестерн), Ц.Мөнгөншагай (Хоромхон) баг тус тус тэнцжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )