Какүрюү М.Анандын түрүүлэх боломжоо алдсан шалтгаан

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

Японы мэргэжлийн сумогийн өнгөрсөн Нэгдүгээр сарын Хацу башёд эхний арван өдөр ёкозуна Какүрюү М.Ананд нэгч уналгүйгээр арав даван бусдыг хошуучилж яваад өвдөг шороодсон билээ. Түүнийг тэр эрчээрээ түрүүлнэ гэдэгт жирийг үзэгчдээс эхлээд сумоогийн мэргэжилтнүүд хүртэл итгэж байв. Гэвч тэрбээр дараалан унасаар 11 даваатайгаар башёг өндөрлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл сүүлийн таван өдрийн дөрөвт нь өвдөг шороодож башёг дуусгасан билээ.

Түүний тэрхүү дараалан унасан явдлыг ч янз бүрээр тайлбарлаж байв. Харин башё дууссан дараа М.Анандын дараалан унасан шалтгаан ил болжээ. Тэрбээр баруун хөлийнхөө шагайг гэмтээсний улмаас түрүүлэх боломжоо тийхүү Точиношинд алдсан юм байна. Какүрюү М.Ананд өнгөрсөн Пүрэв гарагт мэс засалд орсон ба хагалгаа нь амжилттай болсон талаар түүний дэвжээний багш нь мэдэгджээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(122.201.24.61) 2018 оны 02 сарын 06

Yooo tegsen bailgui dee buur gaixaad baisiin.

0  |  0
Ts.ulambayar(27.123.212.140) 2018 оны 02 сарын 06

Tiim bailgui dee anandda amjilt husie mongoliin buh turuulehgui blohoor bas ontsgui bna lee shuu

0  |  0
Top