Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод болно. 38 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн дөрвөн тамирчин хүч үзэхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Манай багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар МУГД А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар явсан юм. Монголын бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомд түрүүлж байв.
Сэтгэгдэл ( 0 )