Монголын цанын спортын тамирчид БНСУ-ын Пинчён хотноо болох өвлийн олимпыг зорин ниссэн. Тэднийг явахаас өмнө “уламжлал” ёсоор Монгол түмэн маань шүүмжлэлийн үгэн сумаар өмссөн хувцсыг нь цоо шүршив. “Үүнийг борооны цув гэж битгий бодоорой, манай тамирчдын өвлийн олимпд гангарах хувцас...” гэж ирээд шүүмжлэл эхэлсэн. Үнэндээ тэдний хувцас шүүмжлэл дагуулахаар байв. Заримынх нь хэлсэн “гаднаас тусламжаар ирдэг хувцас”-тай төстэй харагдсаныг нуух юу. Тамирчид маань ч ихэд гомдсон биз. “Сайн яваад, амжилтаа ахиулаад ирээрэй...” гэхийн оронд өмссөн хувцасыг нь гоочилж, “тийм хувцастай явуулахаар больчих хэрэгтэй” гэсэн үг нисгэхээр хэн ч гомдох билээ. Тэгвэл олипын тамирчид маань Пинчён нисэхийнхээ өмнөхөн нэгэн гэнэтийн бэлгийг задлаад одов.
Тэрхүү гэнэтийн бэлэг бол Монголын БТСГ-ын дарга Шаравжамц фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэсэн мэдэгдэл юм. Тэрбээр,
-За найзуудаа нэг нууц дэлгэхгүй бол горьгүй нь ээ...
Зарим хүмүүс шигшээ багийн тамирчдын маань хувцасыг хараад уралдаан тэмцээндээ өмсөх юм бна гэж ойлгосон уу нэлээн дайрлаа. Цанын шигшээ багийн олимпийн наадамд өмсөх хувцасыг манай цанын холбооны ерөнхийлөгч Хишигжаргал ерөнхий нарийн бичгийн дарга Очирсүрэн нартай өнгөрсөн жил хамтраад БТСГын санхүүжилтээр Финлянд улсад хийлгэчихсэн байсан юм. Уул нь олимпийн нээлт хүртэл нууцалж байгаад сюрприз барина гэж бодож байсан юм.
Төрийн далбааны хаа өнгөөр ийм сайхан хувцас хийлгэсэн Монголын цанын холбооныхон доо,ерөнхийлөгч Хишигжаргал ахдаа нийт спорт сонирхогчдынхоо нэрийн өмнөөс баярлалаа. Та нарынхаа нервийн барсан бас тэвчээр алдаж сюрпризээ задалсан муу Шарваагаа өршөөн соёрхоорой. Тамирчид дасгалжуулагчид холбооныхон доо амжилт ерөөе.
Найзууд шээрлээд загнаад байсан хүмүүст хүргээд өгөөрэй... гэжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
said geh Tsogzolmaa bas yavah yum gene, yavah yavahdaa nohroo daguulj yavna gene. nohort niVIP mandat bhgui bn gj uurlaj bn gene...
Хувцас хунар яах вэ.Хамгийн гол нь амжилт байх ёстой.
goe bn
Тийм байлгүй дээ энх өмссөн хувцасыг нь хараад арай ч дээ хар өнгийн куртканээс өөр хувцас хийлгэхгүй яав дэ гэж бодож байсан уучлаарай тамирчддаа амжилт хүсэe
MANAYD OLIGTOYKHON MEDLEG , CHADWAR, MEDREMJITEY , ZAGWAR ZOKHIOGCHID BAYDAGGUY YUM UU? KHEE ZAGWAR NI OROSYN BAGYN KHUWTSAS SHIG BAYNA
Гоё хувцас бна
ОРОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ХУВЦАСНЫ ДИЗАЙН , ЗУРГИЙГ ХУУЛЖ ХУЛГАЙЛСАН Л ЗАГВАРТАЙ ХУВЦАС Л БАЙНА !!!! АРД ТҮМЭН МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ БАЙЖ БОЛНО! МЭДЭЭЛЭЛТЭЙ МЭДЛЭГТЭЙ УЛС ОРНЫХОО НЭР СҮРИЙН ТӨЛӨӨ ШАНАЛЖ ЯВДАГ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ШҮҮ !!!! ДЭЭР НЬ НЭМЭХЭД ШИГШЭЭ БАГИЙН 4 , 5 ХҮНИЙГ ТВ - ИЙН ЗУРАГЛААЧ , СЭТГҮҮЛЧИЙГ ХОРИОД ХҮН ДАГАЖ ЯВДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ !!! ТЭДНИЙ ЗАРДЛЫГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГАРГААГҮЙ ГЭЖ НАЙДЬЯ !!!
yag l orosiin huvtsas shig haragdaj bn, mongol gesen yu ch unertehgui haragdahgui bnaa, orosiin neg muj uu te, mongol dizaineruudaasa , ard olnooro heletsuuleed, uraldaan zarlaad shalgaruulj bolooguimu, manaid chadaltai ene zergiinhuvtsas hiichih huuhduud zundu bga, mongolo toohgui l bn da, dandaa gadaad gej uheldene, 3 tamirchin, 30 darga, 311 say-n huvtsas , ur dun noil, yamar hereg bnaa, yadarsan ediin zasagt, zui n 3 tamirchin, 3 darga l bhad boloh yum bishuu, terte tergui amjilt gargahgui zugeer l oroltsoj homool hamahaas hoish,
3-xan tamirchiniig 30 albanii xvn dagaj yawaa gecen...Ene vnen vv.?
Үнэхээр гоё хувцас байна.