Сочигийн олимпийн од, алтан медальт уран гулгагч Юлия Липницкая өнгөрсөн жил их спортоосоо явж байгаагаа зарласан. Тэрбээр хоолны дуршилгүй болж, турдаг анорекси өвчнөөр хэдэн жил шаналжээ. Юлия эмчилгээ хийлгэж, эрүүл саруул болсон ч мөсөн талбайд дахиж гарахыг хүсээгүй аж. Идэр залуу, авъяаслаг түүнийг уран гулгалтаа орхиход олон хүн харамсч байсан билээ.
Юлия Липницкая одоо хичээл сурлагаа нэгт тавьж байгаа аж. Тэрбээр англи хэл сурахын сацуу уран гулгалтын сургууль нээжээ. Түүнд уран гулгалтын шоунд оролцох санал их ирдэг ч Юлия “Цаг нь ирэхээр мөсөн дээр дахиад гарах байх. Одоогоор шоунд оролцох бодол алга” гэсэн байна.
Юлия одоо анорекси өвчнөө бүрэн ялж, улам сайхан бүсгүй болжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Haramsaltai yum. 14 nastai olimpiin avarga bolj baisan.