”Пёнчан-2018” тамирчдын тосгонд Монголын баг тамирчдын туг өргөх ёслол боллоо

2018 оны 02 сарын 08

 

"Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн.

Олимпийн наадамд оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" өнгөрсөн 1 дэх өдрөөс эхлэн Ямайк, Бразил, Румын болон Бельги улсуудын ёслол эхлэн зохион байгуулагдсан аж.

Харин өчигдөр 15:00 цагт Монголын баг тамирчдын туг өргөх ёслол "Пёнчан тамирчдын тосгон"-нд зохион байгуулагдлаа.

Ёслолд Монголын баг тамирчид, хүндэт зочдоор дагалдах зочдын хамт ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван болон Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй дипломат ажилтнууд оролцон хүндэтгэл үзүүлэв.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.100.210) 2018 оны 02 сарын 09

naana chin tegeed toriin dalbaag maani orgox tenxeetei tamirchin bnauu dandaa l toriin ner barisan juulchid bgaa yum bishuu bagaxan doromjlooroi

0  |  0
Д.Тамирын дүү(78.209.187.2) 2018 оны 02 сарын 08

уг нь бол туг, төрийн далбаа 2 бол шал өөр зүйл л дээ. туг гэж юуг хэлдэг төрийн далбаа гэж юуг хэлдэгийг энийг бичсэн малд тайлбарлаж өгөөрэй Зиндаа сайт аргагүй л нэрэндээ таарсан зиндаа доогуур сайт шүү

0  |  0
Top