Өнөөдөр өвлийн олимпийн түүхэн өдөр

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 08

Хүн төрөлхтөний спортын их баяр наадам бол яах аргагүй олимп билээ. Тэгвэл энэ өдөр өвлийн олимпийн түүхэнд тодоор үлдсэн тэмдэглэлт өдөр юм. Тодруулбал, 1998 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Японы Нагона хотод зохион байгуулагдсан өвлийн олимпийн XVIII наадамд мөсөн хоккейн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах анхны тэмцээн зохион байгуулагджээ. 1924 оноос зохион байгуулагдаж эхэлсэн өвлийн олимпийн наадмын түүхэнд анх удаа зохион байгуулагдсан мөсөн хоккейн эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын шигшээ баг түрүүлэн алтан медалийн эзэд болж байсан бол Канад, Финляндын шигшээ баг мөнгө, хүрэл медалийн эзэд болж байсан түүхтэй аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top