Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй -60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон байна.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг жингийн бөхчүүдээ тэргүүлэн барилдсан бөгөөд хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонд ялагдсан ч Герман, Японы бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогссон.
Ц.Цогтбаатар хагас шигшээд үлдсэн ч Косовогийн Акилд дийлдэж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы В.Игорыг яллаа.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч өрсөлдөж байна. Эхний өдөр Японы баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн бол Франц, БНСУ, Косово, Укриан, Канад тус бүр нэг алтан медаль хүртжээ.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )