Төв аймгийн харъяат аварга Хадбаатарыг мэдэхгүй хүн гэж үгүй. Ид барилдах насандаа “аавын хаалга” татаж цөөнгүй жилийг өнгөрөөсөн. Хадбаатар аварга шоронд байхдаа хөлдүү нойтон гуалин машинд ачдаг байжээ. Зүүнхараад дөрвөн метрийн урттай, уг хэсгээрээ бараг 200 гийн поошигны дайтай бүдүүн, үзүүр хэсгээрээ 100-гийн төмөр торхны дайтай бүдүүн модыг ганцаараа өргөж үзээд газраас жаахан хөдийрүүлээд буцаагаад тавьж, дахиад нэг өргөсөн бас л ижилхэн өргөж, гэтэл цаана нь буугаа оролдож байсан хянагч гэнэт буу алдаад хий буудаж, Хадбаатар аварга цочсондоо нөгөө гуалинг огцом өргөөд Зил-130 машины тэвшин дээр шидэж гаргасан гэдэг. Ж.Мөнхбат аварга эргэж очиход Хадбаатар аварга ихэд уйлсан гэлцэнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )