Уран гулгалтын хатан хаан Евгения Медведевагийн тухай таван баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13
Пёнчаны олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино хөтөлбөрийн төрөлд өрсөлдсөн ОХУ-ын  тамирчин Евгения Медведева тэргүүлэхдээ, шүүгчдээс 81.06 баллын оноо авч дэлхийн дээд амжилтыг эвдээд байна. Энэ цаг үеийн домог болсон уран гулгалтын хатан хаан Евгения Медведевагийн тухай таван баримтыг хүргэе.

1.Евге́ния Арма́новна Медве́дева

Евгения Медведева Евгений Плюшенко зурган илэрцүүд

 ОХУ-ын Москва хотноо одоогоос 18 жилийн өмнө буюу 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Оросын уран гулгалтын ертөнцөд "шинэ од" мэндэллээ. Евге́ния Медве́дева одоо 18 настай.

2.Гурван настай Евге́ния Медве́дева

Холбоотой Зураг

Тэрбээр анх гурван настайгаасаа гулгаж эхэлсэн гэнэ. Түүний ээж нь мөн уран гулгалтын тамирчин байсан хэдий ч түүний гулгаж эхэлсэн нь энэ уламжлалтай огт холбоогүй гэнэ.

3. Мөсөн талбайд дурлах болсон нь

Евге́ния Арма́новна Медве́дева зурган илэрцүүд

Медведевагийн мөрний хэлбэрийг нь засахын тулд ээж нь түүнийг уран гулгалтаар хичээллүүлж эхэлснээр Евге́ния Медве́дева мөсөн талбайд дурлах болжээ.

4. Шүтээн

Евге́ний  Плющенка зурган илэрцүүд

Медведевагийн шүтээн бол Олимпын хошой аварга Евгений Плюшенко гэнэ. "Би анх удаа Евгений Плюшенкогийн үзүүлбэрийг хараад л түүн шиг гулгадаг болохыг хүссэн. Би өөр ямар ч спортод тэгж татагдаж байгаагүй" хэмээн Медведева ярьжээ.

5. Өөрийнхөөрөө Евге́ния Медве́дева-

Холбоотой Зураг

2014 оны Сочигийн Олимпын дараа дэлхий нийтээр “Шиндлерийн бүртгэл” үзүүлбэрийн улаан даашинзтай охинд дурлаж байх үед Медведеваг Олимпын аварга Юлия Липницкаятай бэлтгэл хийж эхлэхийг зөвлөжээ. Гэвч Медведева өмнөх аваргын далбаан дор явахыг хүссэнгүй. Тэрбээр "Би үргэлж өөрийнхөө замаар л явна. Юлияд би баярлаж явдаг. Гэхдээ би бүгдийг өөрийн хүчээр буй болгоно" хэмээн ярьжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
puu(122.201.22.239) 2018 оны 02 сарын 14

Plushenko olimpiin xoshoi avarga bishee xo

0  |  0
Зочин (43.242.243.9) 2018 оны 02 сарын 13

Гайхамшигтай охин юмаа. Бусдын далбаан дор биш өөрийнхөө замаар явна гээд л мундаг

0  |  0
Top