Б.Ганболд: Амжилтаа ахиулж л ачийг нь нэг удаа хариулъя

2018 оны 02 сарын 14

 

“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Тус наадамд эх орноо төлөөлөн цанын төрөлд оролцох эрхээ авсан Б.Ганболд Хандгайт дахь “Энхийн төлөө” цогцолборт бэлтгэл сургуулилтаа ид хангаж байна.

Түүнтэй дасгалжуулагч Ж.Дондог, эмч Ш.Болормаа, бэлтгэл хангагч А.Энхтуул, техникийн дасгалжуулагч Сандаг нар энэхүү цугларалтад хамрагдаж байгаа аж. Өвлийн паралимпийн наадамд оролцох гэж буй Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцахаар Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багт дэмжлэг үзүүлэх сургалт, дасгалжуулалт, хяналт, судалгааны багийн дарга Ч.Насантогтох тэргүүтэй баг өнөөдөр газар дээр нь ажиллаад ирлээ.

Б.Ганболдын эрүүл мэнд, бэлтгэл хийх орчин нөхцөл сайн байгааг хариуцсан эмч, хариуцсан мэргэжилтэн нь хэлж байна. Харин энэ үеэр Б.Ганболд “Бэлтгэл сургуулилт, паралимпийн эрх авах тэмцээн уралдаанд тогтомол оролцоход дэмжлэг үзүүлсэн Биеийн тамир, спортын газрын хамт олондоо баярлаж байна. “Сочи-2014” паралимпийн наадамд үзүүлсэн амжилтаа ахиулж л ачийг нь нэг удаа хариулая” хэмээн хэлсэн юм.

Түүний хувьд өмнөх параимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон туршлагатай бөгөөд өнгөрсөн жилийн ДАШТ-д есдүгээр байрт орж “Пёнчан-2018”-д уралдах эрхээ авч байв.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(104.4.160.133) 2018 оны 02 сарын 14

Amjilt husiye. Ganboldoo

0  |  0
Top