Булганы зам халтиргаатай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

Сар шинийн баярыг тохиолдуулан өвгөд хөгшид, аав, ээж, садан төрөлдөө золгохоор хөдөө орон нутгийг зорих хүн олширчээ. Харин хөдөө орон нутгийн зам халтиргаа гулгаа ихтэй байгаа аж. Тиймд Булган аймгийн Замын цагдаагийн тасгаас жолооч нарт хандан замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сануулсан байна.

Тус хамт олон пэйж хуудсаараа дамжуулан, "Булган аймгийн чиглэлд зам дээр хальтиргаа гулгаа үүсэж, цасан шуурга шуурч байгаа тул Улаанбаатар- Булган чиглэлд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн хурдаа тохируулж аюулгүй байдлаа хангаж оролцоорой. Та аян замдаа сайн яваарай." гэжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга(182.160.37.191) 2018 оны 02 сарын 17

Одоо тэгээ яахын тэд нарын замд саад хийх юмуу хайшааян олширлоо ч гэжаах шиг чамд ер нь ямар хамаа байна аа хүний үйл хөдлөлийг цагдаж хяндаг нийтлэлч чи хэн бэ

0  |  0
Top