Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.
Уяачдын цолыг /2018.02.15/ Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.
Тод манлай уяач цолоор
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цол хүртэв.
Манлай уяач цолоор
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарыг, /14 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 7/
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ононгийн Батболдыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
- Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
- Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхийг, /19 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 12/
- Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
- Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарыг, /15 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 9/
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Анандын Ариунсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 5/
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн алдарт уяач Гончигжавын Мөнхсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
Алдарт уяач цолоор
- Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямцэрэнгийн Базаргарьдыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 3/
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 8/
- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатарын Даваадорж /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 3/
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Баясгаланг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 1/
- Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Дагвадоржийн Жамъяанг, /11 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 6/
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач Занабазарын Батбаярыг, /4 морь түрүүлсэн. Үүнээс дээд нас 2, бага нас 2/
- Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарыг, /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9/
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Чинбатын Махбалыг, /9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Мандахын Мөнхбатыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
- Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, аймгийн алдарт уяач Начингийн Баасанжавыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Бөөхүүгийн Винтовыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн алдарт уяач Дондовын Бадрахыг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 8/
- Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарыг /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 4/
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/ нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан тул Алдарт уяач цол хүртлээ.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын цол хүртсэн уяачдад хандаж:
“Түүх соёлынхоо их өвийг хадгалж хөгжүүлж яваа нийт уяачдадаа сар шинийн мэнд дэвшүүлье.
Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн цагаан сарын баяраар уяачдад улсын цол олгодог. Одож буй тахиа жилд улс, бүсийн уралдаанд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулан улсын цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өглөө.
Уяачийн эрдэм, адууны хиймориор монгол түмнээ баясгаж, төрийнхөө цолоор алдраа мялаасан Та бүхэнд баяр хүргэе.
Дэлхийн талыг эзэлсэн монголчуудын их түүх морин туурайгаар тамгалагдсан байдаг. Хубилай сэцэн хаан 755 жилийн тэртээ, 1263 онд адуун сүргийг дээдийн сүрэг хэмээгээд Адууны яам байгуулан, төрийн бодлогын төвд байлгаж байсан нь Монголын цэрэг арми хүчирхэг байхын үндэс болж байсан. 2013 онд Адууны яамны 750 жилийн ойг тохиолдуулан дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсэн 11,000 морьтны жагсаал, 4200 гаруй хурдан морины уралдаан бол морьтон монголчуудын бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулсан онцгой үйл явдал болсон юм.
Хурдан морины уралдаанд сэтгэл нь сэргэдэггүй, бахархаж огшдоггүй монгол хүн гэж байдаггүй. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлыг цогцоор нь агуулсан сонгодог жишээ. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх оршиж, эрдэмт уяачид маань төрийн наадамдаа ажнай монгол морьдоо уяж уралдуулж, түмэн олноо цэнгүүлсээр байх болно.
Морин эрдэнээ дээдэлсэн уяачдад маань ивээл өлзийгөө хайрлах нохой жил гарч байна.
Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны сүлд хийморь, буян хишиг өнөд ивээх болтугай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү
Сэтгэгдэл ( 5 )
Хятад хүний хүүхэд Анар хэзээ хөдөө хонож морь уядаг боловоо. Амьдралаа гэж хуурамч монголчууд гэж тэнэг шүү.
Төр маань Эд нарыг ямар Гавьяа байгуулсан гэж шагнаж байгаа юм вэ, Эд Улс орон, Ард түмэндээ ямар Гавьяа байгуулж, юу хийж Бүтээсэн гэж Шагнуулж зогсоно вэ, Эд нар зөвхөн өөрснийхөө Хоббигоор явж Хүүхэд Морь зовоосон нөхдүүд , Эд нарыг Төр биш тэр Уяачидын холбоо энэ тэр нь Шагнадаг л юм байгаа биз,
dandaa muusain pizdanuud enhboldiin muu gulug hurtel
Ed nar uursduu morio unaj uraldah heregtei.
Бага Насны хүүхдээр Зугаа цэнгэлээ гаргаж Мөнгө хийж , Өвлийн улиралд Мөрий тавьж Морь, хүүхэд сайн зовоосон гэж тэр үү,