Элчин сайд Б.Дэлгэрмаа уран сайхны гимнастикийн хүүхдүүдийг хүлээн авч баяр хүргэв

2018 оны 02 сарын 17

Болгар улсын Софи хотноо 2018 оны 2 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээнд

амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.Эдгээр тамирчид маань оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт 9 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалиар энгэрээ мялаасан бахдам амжилтыг үзүүлсэн байна.

Гимнастикийн баг тамирчид маань ялалтын буухиагаа үргэлжлүүлэхээр Эстони улсын Тарту хотноо 2018 оны 2 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохиогдох “Miss Balentine-2018” олон улсын тэмцээнд оролцох юм.
Ийнхүү Москва хотоор дамжин өнгөрсөн бяцхан тамирчдаа ЭСЯ-ны хамт олон тосч угтан үйлчилсэнд багш, эцэг эхийн төлөөл талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top