МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөл ээлжит хурлаараа жил бүрийн хоёрдугаар сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэр гаргажээ. Анх 1956 онд байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 1998 онд ОУХБХ-нд бүртэгдсэнээс хойш олон улсын албан ёсны тэмцээн уралдаануудад оролцох болсон. Улмаар манай шигшээ 2001 оны 02 сарын 19-нд олон улсын тавцан дахь анхны албан ёсны оноогоо авч байв. Харин анхны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний анхны хожлоо 2011 оны 06 сарын 29-нд Мьянмарыг 1:0-ээр хожиж авч байсан түүхтэй.
Энэ мэт түүхэн үйл явдлуудыг бүтээсэн болон 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнийг амжилттай давах зорилготой одоогийн үндэсний шигшээ баг, охидын шигшээ багийн тамирчид МХБХ-ны байранд цуглаж “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Үндэсний шигшээ багийн өдөр”-т хүрэлцэн ирсэн үе үеийн шигшээ багийнханд хандан “2015 онд дэлхийн чансааны сүүлд бичигдэж байсан шигшээ багийн чансаа урагшилсан ч түүнээс илүү амжилт гаргах нь чухал. Монголын хөлбөмбөгийн есөн насны шигшээ баг, оролцож буй тэмцээн уралдаанууд, амжилт бүгд түүх болон үлдэнэ. Тиймээс шигшээ багийн өдөр байх нь зүйтэй” гэжээ. Үндэсний шигшээ баг ирэхсард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Майлайз болон Мауритус багийн шигшээ багуудтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )