Ж.Батзандан юуны төлөө залбирч байна вэ, мөнгө үү ...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Ж.Батзандан залбирч сууна. Тэр их том үйлийн төлөө гүн залбирал хийж байгаа юм байна. Эрдэнэс Таван толгой компаний Төлөөлөн удирдах зөвлөлд ормогцоо л залбираад эхэлсэн бололтой. Цаадуул нь олигтой хоол өгөхгүй байгаа юм  болов уу даа. Хэдэн жилийн өмнө Иргэний хөдөлгөөн байгуулан тэмцэх нэрээр хэдэн улс төрчдөөс авсан мөнгөнийх нь хаана ч хүрэхгүй юм долоолгоод байх шиг байна, Эрдэнэс таван толгойнхон. Тэгээд залбирч өгч дээ. Саяхан тэр “Өдрийн сонин”-д ингэж ярьсанд эгдүүцэх хүн цөөнгүй. Юуны тулд компаний дэргэд төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдан ажилладаг юм бэ. Компанийг ёс зүйтэй, шударга, соёлтой, үр ашигтай ажиллуулахын тулд ийм байгууллага байгуулдаг. Тэгвэл түүний ажиллаж байгаа Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрдэнэс таван толгойг удирдах чадахаа больсон юм уу. Компаний захирлууд нь Зөвлөлийн дарга, гишүүдээсээ дээгүүр харайж, дээд дарга нартай хуйвалдан тус компаний оператор, стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хийгээд байна гэнэ. Үүнийг нь Ж.Батзандан сайн мэдээд байгаа ажээ. Сайд дарга нар ийм ажилд дээрээс шууд гар дүрдэг юм байна. Тэр ийм хуйвалдаантай эвлэрэхгүй байж чадах бол сайн хэрэг. Гэхдээ итгэхэд бэрх. Тиймээс “Эрэдэнэс таван толгой”-н захирлуудыг нэн даруй солих шаардлагатай юм. Ингэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийг нь иргэдийн оролцоотойгоор нээлттэй хуралдуулаад хусч болно. Яагаад гэвэл монголчууд маань цугаараа хувь эзэмшигч шүү дээ.  Ийм ажилд  Ж.Батзандан хэрэггүй ч байж бас магадгүй. Аягүй бол тэр цагаа тулахаар нөгөө луйварчдаа өмөөрөөд унана. Тун барьцгүй эр шүү дээ. Монголчуудын хувьцаа эзэмшил рүү цөөн хэдэн дарга нар шүлсээ үсчүүлэн тийнхүү дайрч байгаа бол ингэх нь л зөв. Эс тэгвээс ард түмэн ард нь хоцорч, сохор зоосны ч үнэгүй хувьцаа нэртэй цаас тэврээд сууж байж мэдэх байх.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top