"Пёнчан 2018" олимпын наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байгаа билээ. Мэдээж уг төрөлд энэ цаг үеийг эзэгнэж байгаа Орос охидын хэн нь түрүүлэх бол гэсэн догдлол уран гулгалтын спорт сонирхогчдын дунд буй болоод байгаа юм.
Өчигдөр болсон богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн хошой аварга Евгения Медведева 81.61 оноогоор өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчилсэн. Түүний дараа үзүүлбэрээ үзүүлсэн залуу од Алина Загитова 82.92 оноогоор Е.Медведевагийн шинэчилсэн дээд амжилтыг ахиулсан юм.
Богино үзүүлбэрийн төрөлд:
1. Алина Загитова (ОХУ) – 82,92
2. Евгения Медведева (ОХУ) – 81,61
3. Кейтлин Осмонд (Канад) – 78,87
4. Сатоко Мияхара (Япон) – 75,94
5. Каори Сакамото (Япон) – 73,18
6. Каролина Костнер (Итали) – 73,15
7. Габриэль Дэйлман (Канад) – 68,90
8. Чхве Да Бин (БНСУ) – 67,77
9. Мираи Нагасу (АНУ) – 66,93
10. Карен Чен (АНУ) – 65,90
Анд найзууд Алина Загитова, Евгения Медведева
Уран гулгалтын ертөнцөд од болон гялалзсан Оросын хоёр тамирчны хэн түрүүлэхийг маргааш болох чөлөөт үзүүлбэрийн тэмцээн шийднэ. Тэдний хувьд мөсөн талбайд өрсөлдөгчид байдаг ч, амьдрал дээр анд найзууд юм. Ингээд гайхалтай охидын тухай товчхон мэдээлийг хүргэе.
Алина Загитова
Өдгөө 15 настай Алина Загитова өсвөрийн дэлхийн аваргын хошой алтан медальтай. Өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн. Тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ сүүлийн хоёр жилийн турш ялагдаагүй байсан Евгения Медведеваг илүүрхэн, шуугиулсан. Олимпын наадамд анх удаа оролцож байгаа.
Евгения Медведева
18 настай Евгения Медведева дэлхийн дэвжээнд хоёр удаа түрүүлж, дэлхийн дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон. Эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 80, чөлөөт үзүүлбэрт 160, нийлбэр дүнгээр 240 онооны босго давсан анхны бөгөөд түүхэн тамирчин юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Umnu ni Mao Asadag demjdeg bla. Carrieree haramsaltai undurlusun n jaahan haramsaltai. Harin kim yuna zodog tailsand bayarladag shv mergejliinees sonirhogchin bolgood bsn hun shv.
uneheer mundag goy yumaa
uran gulgaltiixnii bue xaa gej tasarxai yumaa