Монголын ард түмний Үндэсний спортын их наадам дөрвөн жил нэг удаа болдог. Өвөл, зуны наадам гэсэн ангиллаар зохион байгууллагддаг. Өвлийн спортын наадмыг дөрвөн төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн ч Өмнөговь аймагт ирэх сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан тэмээний уралдаан, тэмээн пологийн тэмцээн шүлхий өвчний хөл хориотой холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Үндэсний цэцэрлэгт маргааш Мөсөн шагай, Мөсөн сурын тэмцээнүүд болох юм. Мөсөн шагайн тэмцээнд Улаанбаатар хот болон 10 гаруй аймгаас 266 тамирчин, мөсөн сурын харваанд 13 аймаг, есөн дүүргийн 260 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )