Монголын Хөлбөмбөг Холбооны Зөвлөлдөх Зөвлөлийн энэ сарын дундуур болсон. Зөвлөлдөх Зөвлөлийн эхний хурал 2018 оны 01 сарын 04-нд болоход МХБХ-ны VII Их Хуралыг 03 сарын 23-нд хийхээр товлоод байсан. й Зөвлөлдөх Зөвлөлийн ээлжит хурлаар VII Их хуралд хэлэлцэх асуудлуудыг баталж, дүрмийн шинэчлэлүүдийг хэлэлцлээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс шигшээ багийн тайлан, зорилготой танилцсан байна. Энэ үеэр МХБХ-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал Тэмцээн зохион байгуулах хорооноос гарч буй шинэ санал, бодлого, ажлуудыг тайлагнажээ.
Сэтгэгдэл ( 0 )