Гурван монгол жүдоч иргэншлээ солин, АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон нь спортын ертөнцөд нэлээд шуугиан тарьж байна. Тодруулбал, тив дэлхийн тэмцээн уралдаанд Монгол эх орноо төлөөлөн оролцдог Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нарын тамирчид харийн орны хайр халамжид багтсан тухай эх сурвалжууд мэдээлээд байна.
Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, гурван жүдоч иргэншлээ сольж, АНЭУ-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй ч тийш явах нь ерөнхийдөө тодорхой болсон гэнэ. Хөрөнгө, чинээ, хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг АНЭУ тэдэнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард санал тавьсан юм байна. Гурван жүдоч МЖБХ-ны хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст зөвшөөрөхөөр шийдэж, иргэншлээ солих хүсэлт Ерөнхийлөгчид гаргасан аж.
Хүсэлтийг нь Төрийн тэргүүн ч дэмжсэн аж. Одоогоор жүдочид хэдий хэмжээний цалин авахыг албаныхан нууцалж буй ч баян орон Монголтой харьцуулахааргүй өндөр амласан нь ойлгомжтой болов уу. Хэн ч байсан ийм боломжийг түлхээд хаяхгүй байсан. Хэдийгээр харийн орны нэрийн өмнөөс тэд барилдахаар шийдсэн ч, эх орноосоо нүүр буруулаагүй гэдгийг элгэн нэгт ахан дүүс минь ойлгоно биз ээ.
Д.Төмөрхүлэгийн хувьд өдгөө 27 настай. 66 кг-ийн жинд Азийн хошой аварга, Жүдо бөхийн холбоонуудын цуврал тэмцээнүүдийн зургаан удаагийн аварга, Дэлхийн цом болон тивийн нээлттэй тэмцээнээс дөрвөн алт авч байсан, улсын хошой аварга тамирчин юм.
Н.Дагвасүрэнгийн хувьд өдгөө 28 настай, Ази тивийн аварга, жүдо бөхийн холбоонуудын цуврал тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байжээ.
Б.Тэмүүлэн өдгөө 28 настай. Дэлхийн цом болон, тивийн нээлттэй тэмцээнээс тус бүр хошой алтан медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 19 )
Чингисийн Монголчууд ингэж болохгүй. Турж үхлээ юу.
манайхан нээрээ сонин Зантай Ард түмэн шүү, Отгонцэцэгийг Казакстаны нэр дээр Барилдлаа гээд Эх орноосоо Урвасан Урвагч энэ тэр гээд бөөн юм болцгоосон, Гэтэл одоо эднийг болохоор Зөв юм хийж байна ч гэх шиг, Ноён урваач, Нохой шарваач гэгчээр л юм болж байх шив дээ, Нэг л Зангаараа байцгаа л даа, Монголчуудаа,
yawsan deeree zalgaj garj ireh dvv nartaa bolomj olgson deer sain zaluuchuud zondoo bgaa 3 judo ch ywhad 3 saihan zaluu judo ch garaad l irne
ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙЖ УРВАЖ БАЙДАГ УЛС ТӨРЧДИЙН ДЭРГЭД ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЗАЛУУСТАА АМЖИЛТ ХҮСЭЕ.ХЭЗЭЭ НЭГЭН ӨДӨР ЭРГЭЭД Л ИРНЭ.ХАРИН ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙГЧИД ЭРГЭЖ ИРЭХ НҮҮРГҮЙ ЭХ ОРОНГҮЙ БОЛОГСОД.ДАЛД ОРООСОЙ.
amjilt
зөвхөн монголын бус дэлхийн тамирчид шүү дээ амжилт хүсье
Сайн байна залуучуудаа. Та нарыг, монголыг дэлхийд үнэлэх замын эхлэл Мөнхбаяр, Отгонцэцэг ... та нар. Явцгаа амжилт хүсье.
Delhiid olon Mongol barildah bolomj ......Amjilt husye......
Хаана үнэлж байна тэнд амьдар
яадын бэ. насныхаа залуу дээр мөнгө хийгээд ир.манай улс ямар олигтой өгч чадах биш. ядуу юмуу гэхээр бөх, морь, хүүхэн гуравт мөнгө хайрлахгүй мөртлөө тив дэлхийд нэрээ гаргаж байгаа хүмүүсийг. харж үзэхдээ муушд.
Amidral ahuigaa deeshluulj yavagdee.
Амжилт хүсэн ерөөе.
teneg um shig irgenshlee solin….gej hudlaa bichihee boli, zugeer l gadnii ner deer togloj bolno shdee, yavj mongo hiidee ta nar
Зөв зөв залуу хүмүүс яахын
Zov l gej bodlo
Зөв ш дээ. Монголчуудаас минь 3 нь ч гэсэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй.