Орхон аймагт жилд хоёроос доошгүй үйлдвэр ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Орхон аймгийнТХ-ын ээлжит Х хуралдаан хуралджээ.  Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай зэрэг дөрвөн  асуудлыг хэлэлцсэн байна. Орхон аймгийн хэмжээнд 2175 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 134 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт, Баян-Өндөр суманд 492 өрх үйлдвэрлэл эрхэлдэг ажээ. “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр нь есөн  бүлэгтэй. 2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү болон санхүүгийн бус хэлбрээр дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилготой аж. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл технологийн цогцолбор бий болж жилд  хоёроос доошгүй үйлдвэр бий болно. Түүнээс гадна үйлдвэрлэл эрхлэгчид олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж өсч, зээлийн хүртээмжийн талаарх  сэтгэл ханамж болон хамрагдагсдын одоогийн түвшингээс 10-20 хувь  нэмэгдэнэ гэж тооцжээ.  Дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан байна.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tov zam(103.57.92.148) 2018 оны 02 сарын 24

BARUUN ERDENETIIG REKLAMD

0  |  0
Top