Монголын багийн түрүүч Бишкекийг зорилоо

2018 оны 02 сарын 27

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох юм. Тэгвэл өнөөдөр  Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд эх орноосоо мордсон талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Харин эрэгтэйчүүд пүрэв гарагт Кыргызстаны нийслэлийг зорино.

Азийн АШТ-д эрэгтэйчүүд:

57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Э.Ням-Очир, 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Н.Золбоо,

Эмэгтэйчүүд:

48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-д А.Чанцалнямаа нар хүч үзнэ.

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top