Зэрэглэлтэй шүүгчид цол, тэмдгээ авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх шүүгчдийн нэгдсэн хурал болж,  ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгчид, албан ёсоор цол тэмдгээ гардан авлаа.

ОУХБХ-ны талбайн шүүгчийн зэрэглэлтэй Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчийн зэрэглэлтэй Э.Ариунболд, Б.Даваасүрэн, Ч.Жавхлантөгс нараас гадна Монгол улсаас анх удаа ОУХБХ-ны футзалын шүүгчийн зэрэглэлийн болзол хангасан Р.Жаргалсайханд МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан цол тэмдгийг нь гардуулан өглөө. Футзалын дээд лигийн сүүлийн хоёр улирлын шилдэг шүүгч Р.Жаргалсайхан өнгөрсөн оны аравдугаар  сард ОУХБХ-ны футзалын шүүгчийн шалгалт өгч, амжилттай тэнцсэнээр Монголын анхны ОУХБХ-ны футзалын зэрэглэлтэй шүүгч болоод байсан.

Тус арга хэмжээний дараа МХБХ-ны шүүгчид өнгөрсөн улирлын шүүлтийн алдаа оноогоо дүгнэн, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө танилцав. Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Шүүгчийн академи”-д суралцаж буй МХБХ-ны 1-р зэрэглэлтэй шүүгч Н.Батбилэг Азийн шилдэг шүүгчдийн бэлтгэх зорилготой шүүгчийн академийн талаар сонирхолтой мэдээллийг бусадтайгаа хуваалцлаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top