Нийслэл, дүүргийн цэргийн штабууд спортоор өрсөлдлөө

2018 оны 02 сарын 28

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийг ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд шатар, 100 буудалт даам, дартс, гар бөмбөг, олс таталт гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Энэ жилийн тэмцээнийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгуулсан бөгөөд тэмцээнд гавъяаны амралтандаа суусан болон одоо ажиллаж байгаа офицер, ахлагч нар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнийг нийлбэр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын баг тэргүүлэв. Харин 2019 оны спорт өдөрлөгийг Налайх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top